Sugar

Инээд жин хасахад нөлөөлж тураадаг

Apr 07, 2019 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө Эрүүл мэнд


Инээд жин хасахад нөлөөлж тураадаг

Урт удаан хугацаанд, олныг хамруулан явуулсан судалгааны үр дүнд, эрдэмтэд, инээд нас уртасгаж, мөн нүүрний булчинг чангалж, үрчлээ үүсэхээс сэргийлэхээс гадна, турааж, астма, архаг бронхитоос салгана, мөн инээд нь маш сайн эм юм гэж үзжээ. Инээх үед, уушиганд хуралдсан цэр ховхорч гадагшилах процесс явагдаж байдгаас уушиг цэвэрлэгддэг байна. Мөн өдөр бүр 15 минут орчим жинхэнээсээ инээсэн инээд, жилд 2 килограммаас дээш жин хасахад нөлөөлдөг бөгөөд өндөр настай хүмүүст, “Инээд эмчилгээ” гэж нэрлэсэн, тогтмол байнга инээлгэх үйлчилэл явуулахад, тархины үйл ажиллагаа нь сайжирч, ой тогтоолт, анхаарал төвлөрөлт нь илт сайжирч байгаа нь ажиглагдаж байв. Мөн гэр бүлийн хосуудын хоорондын харилцааг гайхалтай сайжруулж, бэхжүүлж, стресст орохоос хамгаалдаг болох нь тогтоогджээ. Тиймээс, инээд дүүрэн амьдрал, орчин нөхцөлд амьдрах, үргэлж инээж баясаж байхыг зөвлөсөн байна. Инээд дагуулсан элэглэл, хошигнол амнаас нь салдаггүй, эргэн тойрныхноо инээлгэж байдаг, амьдралын баяр баясгалантай, аз жаргалтай, инээд түгээгч хүн амжилттай, азтай, мөн баян байдаг гэнэ. Орчин тойрныхноо анзаарч, мөн өөр дээрээ туршаад үзээрэй. Инээд нь, нөхцөл байдал, харилцааны уур амьсгалыг гайхалтай сайжруулж өөрчилдөг болохыг заавал анзаарах болно. Инээцгээе хүмүүсээ!

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.


Сонин хачин Зөвлөгөө Эрүүл мэнд

Apr 07, 2019 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Улаан алим Jul 17, 2019 - Baigalmaa
Джинс Jun 07, 2019 - Baigalmaa