Sugar

“Гэвч, гэхдээ” гэдэг үгсийн, аз жаргалын ид шид

Apr 03, 2019 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө Эрүүл мэнд Сонжоо


“Гэвч, гэхдээ” гэдэг үгсийн, аз жаргалын ид шид

Жаргалтай, бүр илүү их аз жаргалтай байхыг хүсдэггүй хүн,  энэ дэлхий дээр нэг ч байхгүй гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Тиймээс, аз жаргалыг хүсэмжлэгч хүн бүр, тархиа багахан дасгалжуулж, аз жаргал руу чиглүүлэн гайхалтай үр дүнд хүрч болохыг өөр дээрээ туршаад үзэхийг уриалж, мөн дараа нь талархана гэдэгт тань бүрэн итгэлтэйгээр үүнийг бичиж байна. Өөрөөр хэлвэл, тархи, бодолдоо “Аз жаргал”-ын программ суулга гэсэн үг. Оюун ухааныг тань эзэмдэн байдаг түмэн бодлууд дундах сөрөг бодлуудаа, “Гэвч, гэхдээ” гэсэн эсэргүүцэх утгатай холбоо үгсийг ашиглан эерэгжүүлэх арга юм. Жишээ нь, “Би тарган”, “Би үүнийг хэзээ ч чадахгүй”, “Амьдрал минь муу байна”  гэсэн сөрөг бодлуудаа, “Би тарган, гэхдээ дасгал хийгээд эхлэвэл, өдөр өдрөөр жингээ хаяна”, “Би үүнийг хийж чадахгүй байна, гэхдээ энэ бол цаг хугацааны асуудал”, “Өнөөдөр амьдрал минь тааруу байгаа, гэвч илүү сайн зүйл намайг хүлээж байгаа” гэх мэтээр өөрчилөн эерэгжүүлэх дасгал юм. Энэхүү “гэвч, гэхдээ” гэдэг шидэт үгс нь, бодит байдлаас салгахгүйгээр, хийсвэр, хуурмаг эерэг бодлуудын хэмжээнд бус, бодит нөхцөл байдлаа өөрчилөх үйл хөдлөлд, бодитоор түлхэж байдаг. Энэ аргыг хойш тавилгүй, өнөөдрөөс хийгээд эхлээрэй. Бодлоос салахгүй байгаа, байн байн орж ирдэг сөрөг бодлууддаа, зүгээр л “Гэвч, гэхдээ” гэсэн шидэт үгсээ залгаж, үргэлжлүүлэн сайн бодлуудаар дуусга. Энэ дасгал нь, асар олон боломж, гарцууд байдгийг мэдрүүлж, харуулж өгдөг гайхалтай талтай. Бодол сэтгэхүйгээ эерэгжүүлэх энэхүү дасгалыг хийж эхлэх, хамгийн сайн өдөр нь өнөөдөр гэнэ шүү. Амжилт!

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.


Сонин хачин Зөвлөгөө Эрүүл мэнд Сонжоо

Apr 03, 2019 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Улаан алим Jul 17, 2019 - Baigalmaa
Джинс Jun 07, 2019 - Baigalmaa